
Зөөлнөөр тэвхрэх мэт мэдрэмж
Уртаас урт аяллын дараа та бүхэндээ Choupe [шу-пе] хэмээх брэндээ танилцуулахад бэлэн боллоо. Цэвэр даавуун пуантель материалаар урласан ками майк, слип даашинз, боксер шоорт гэсэн загваруудыг анхны дропдоо багтаасан билээ.Бидний урласан эдгээр загварууд танд дээд зэргийн тав тух, загварлаг байдлыг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Дээд зэргийн материалаар монголдоо урлалаа.
-
100% хөвөн даавуу
Бид 100% хөвөнгийн ургамлаас гаргаж авсан утсаар хийгдсэн даавуугаар загваруудаа урладаг билээ. Ийм даавуу нь бат бөх чанартай төдийгүй биологийн задралд ордог даавуу талтай.
-
Хөнгөн бас тухтай
Цэвэр даавуун пуантель материалаар урласан бидний загварууд агаар чөлөөтэй нэвтрүүлдэг тухтай, хөнгөн мэдрэмж төрүүлнэ.
-
Хэзээд ч загварлаг
Торон оруулга, туузан чимэглэлтэй загваруудын гэрт төдийгүй хөгжмийн фестивал, үдэшлэг, болзоонд загварчлан өмсөх боломжтой.